БАТАЛГААТ ХҮНС, БАЙНГЫН ХЭРЭГЛЭЭ...

Баталгаат чанар
зөв сонголт
ЭКО
Эдийн засагт хэмнэлттэй
БОСА
сүлжээ дэлгүүр

Салбар дэлгүүр

Хэрэглэгчдийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлнэ.

БОСА Сүлжээ дэлгүүр

Бид 1996 оноос эхлэн сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа туршлагатай хамт олон бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотын 2 байршилд цогц худалдааны төв, 5 байршилд эрүүл баталгаат хүнсээр хангах сүлжээ дэлгүүрийг ажиллуулан, хэрэглэгчдэд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.




БОСА сүлжээ дэлгүүрийн байршил

БОСА Март дэлгүүр

Үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотын томоохон хотхоны хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүн, тав тухтай орчин нөхцөлөөр үйлчлэх БОСА МАРТ салбар дэлгүүрийг гурван байршилд нээн ажиллуулж байна. Манай БОСА МАРТ салбар нь тухайн хотхоны хэрэглэгчдэд дараах давуу тал бүхий үйлчилгээг хүргэдэг. Үүнд:

  • БОСА МАРТ байрлаж буй хотхоны хэрэглэгчдэд үнэгүй хүргэлтийн үйлчилгээг шуурхай үзүүлдэг
  • БОСА бонус картыг ашиглан 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж олгодог

БОСА МАРТ дэлгүүрийн байршил

БИДНИЙ ТУХАЙ

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баталгаатай, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин үйл ажиллагаагаа сайжруулан ажилласны үр дүнд “БОСА” гэдэг нэр нь хот хөдөөгийн хэрэглэгчдэд хэзээний танил болсонд баяртай байдаг.

Монгол оронд зах зээлийн харилцаа үүсч хувийн өмч бий болох үед буюу 1990 онд “Номиндарь” ХЭАА байгуулагдаж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах чиглэлээрүйл ажиллагаагаа эхэлж, өнөөгийн БОСА ХХК буй болох үндэс суурь тавигдсан билээ.

1996 онд компани болон өргөжиж хүнсний бөөний худалдаа, сүлжээ дэлгүүрийн чиглэлээр 200 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

БОСА ХХК одоогоор Нийслэл хотод Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах салбаруудаар хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг

ЦАР ХҮРЭЭ

БҮТЭЭГДЭХҮҮН
ХЭРЭГЛЭГЧ
ХАРИЛЦАГЧ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2001 оны 03 сард МҮОНТ-ийн “Өглөө хөтөлбөр”-тэй хамтран Хуучин мөнгөн дэвсгэртээр худалдаа хийж, шууд нэвтрүүлэг бэлтгэсэн.
Энэ үйл явдал нь Монголын Маркетингийн түүхэнд содон үйл явдал болон тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Хичээлийн шинэ жилийн урамшуулалт худалдаа

БОСА Сүлжээ дэлгүүрийн бүх салбараар ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-д зориулсан урамшуулалт худалдаа эхэллээ. Улаанбаатар Принт ХХК-н дэвтрийг үйлдвэрийн үнээр Хүүхдийн үүргэвч 1+1 бэлэгтэй, хүүхдийн аяга 2+1 бэлэгтэй болон бусад бичиг хэргийн бүх төрлийн бараа худалдаалагдаж байна.

ХОЛБОО БАРИХ