Ази-Номхон Далайн Бүсийн Скаутын 31-р Жемборийн чуулганаар дэлхийн 30 орны 6000 гаруй скаутууд Монгол улсад 2017 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 2 өдрүүдэд хуран чуулсан билээ. БОСА ХХК нь уг чуулганы ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.Бидний ажлыг үнэлэн чуулганыг зохион байгуулах ажилд идэвх чармайлт гарган ажилласан БОСА ХХК болон ажилтан Ө.Болдбаатар, Э.Ууганбаяр, О.Бат-Өлзий нарт Ази-Номхон Далайн Бүсийн Скаутын Товчооны Дарга Паул Паркинсон талархал илэрхийлсэн юм.